Украины цэргүүд ОХУ-ын Курск мужийн зарим сууриныг эзэлсэн явдлыг В.Путин "өдөөн хатгалга" гэж мэдэгджээ

Украины цэргүүд ОХУ-ын Курск мужийн зарим сууриныг эзэлсэн явдлыг В.Путин "өдөөн хатгалга" гэж мэдэгджээ

Украины цэргүүд Оросын Курск муж руу довтолж байгаа эхэлсэн нь Олон улсын хэвлэлүүдийн анхааралд ороод байна.

Тухайлбал, Украины цэргүүд Оросын Курск мужийн өмнөд хэсэгт байрлах гурван суурин болоод баруун хойд хэсэгт гурван сууринг эзэлсэн байна. Мөн Украины цэргүүд Рыльск хотоос 30 км-ийн зайд орших Коренево хэмээх тосгоны захад хүрч ирээд байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины цэргүүдийн оросын газар нутагт хийж буй энэхүү довтолгоог томоохон хэмжээний өдөөн хатгалга, байлдааны цар хүрээ тодорхойгүй байна" гэж мэдэгджээ. Харин цэргийн эх сурвалж, "Курскийн чиглэлд нөхцөл байдал "маш хүнд", Украины тагнуулын бүлгүүд цааш нэвтэрч байна" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news