Халдварын голомт Ухань хотын эмнэлэг өвчтөнүүдэд эмээс гадна хөдөлгөөн заслын эмчилгээ хийж эхэлжээ. Халдварын оноштой ч биеийн байдал нь харьцангуй сайн байгаа өвчтөнүүдэд халдвараас хамгаалсан тусгай хувцас өмссөн эмнэлгийн эмч, сувилагчид бүжиг зааж байгаа юм байна. Уханий Жонгнан эмнэлгийн ахлах сувилагч Чен Сяоян “Бүжиг нэг талаар амьсгалын дасгал болдог, мөн хүмүүсийн дунд эерэг уур амьсгалыг бий болгоно” хэмээн ярьжээ.
Идэвхтэй хөдөлгөөн хийх нь хүний биеийн дархлааг дэмждэг бас нэгэн чухал зүйл юм байна.