Английн Ливерпүүл хотын ойролцоох нэгэн бүжгийн клубт долдугаар сарын 29 /2024.07.29/-ны өдөр хутгатай этгээд халдлага үйлдэж гурван хүүхэд нас барж, олон хүүхэд шархадсаны улмаас тус улсад цагаачдын эсрэг үймээн самуун дэгдээд байна.
Учир нь тус халдлагад 17 настай залууг буруутгаж баривчилсан бөгөөд тэрээр Руандагаас ирсэн цагаачдын хүү гэгдэж байгаа юм. Энэхүү хэрэг явдлын улмаас хүмүүс лалын сүмийн барилга руу халдаж эмх замбараагүй байдал үүсгэж 50 гаруй цагдаа гэмтээд байгаа аж. Харин өнөөдөр /2024.08.05/ Английн ерөнхий сайд Кейр Стармер цагаачдын эсрэг бослого гаргаад байгаа аж.
Эх сурвалж: Sky news