ВИДЕО: Бангладешийн Ерөнхий сайд Ш.Хасинагийн эсрэг төрийн эргэлт болж, цэргийн түр засгийн газар байгуулсан гэж зарлав

ВИДЕО: Бангладешийн Ерөнхий сайд Ш.Хасинагийн эсрэг төрийн эргэлт болж, цэргийн түр засгийн газар байгуулсан гэж зарлав

Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина огцорч, эх орноо өнөөдөр /2024.08.05/ орхин гарч Энэтхэг рүү нисч байгаа бол олон мянган жагсагчид Бангладешийн нийслэл Дака дахь түүний амьдарч байсан байр руу дайрч орсон талаар BBC агентлаг мэдээллээ. 

Харин Шейх Хасинагийн эсрэг төрийн эргэлт хийсний дараа Бангладешийн армийн удирдлага улс төрийн намуудынхаа удирдагчидтай уулзсан бөгөөд армийн командлагч, генерал Вакер-Уз-Заман цэргийн түр засгийн газрыг удирдана гэдгээ мэдэгдсэн байна. Сонирхуулахад, 1971 оны Бангладешийн Тусгаар тогтнолын дайнд оролцсон ахмад дайчдын гэр бүлийн гишүүдэд төрийн ажлын 30 хүртэлх хувийг өгдөг болсон квотын тогтолцооны эсрэг жагсаал өнгөрөгч долдугаар сар /2024.07/-д эхэлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр жагсаалын үеэр 300 орчим хүн амиа алдсан гэх бөгөөд өчигдөр /2024.08.04/ 100 орчим хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC