Улаан буудайн 12 шуудай гурилыг хилээр гаргахыг завдсан Монгол Улсын иргэнийг хууль зөрчсөн хэмээж ОХУ руу буцаажээ

Улаан буудайн 12 шуудай гурилыг хилээр гаргахыг завдсан Монгол Улсын иргэнийг хууль зөрчсөн хэмээж ОХУ руу буцаажээ

Монгол Улсын иргэн 12 шуудай улаан буудайн гурилыг хилээр гаргахыг завдсан. Түүний тээвэрлэж явсан 300 кг гурил нь ургамал эрүүл ахуйн гэрчилгээгүй байсан тул ОХУ-ын Захиргааны зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан талаар Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалиас мэдээлжээ.

Тодруулбал, Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн постын зорчигчдын чиглэлд хорио цээрийн ургамал эрүүл ахуйн хяналт шалгалтын явцад Россельхознадзорын байцаагч гаалийн ажилтнуудтай хамтран ОХУ-ын нутаг дэвсгэрээс тусгай хамгаалалттай бүтээгдэхүүнийг экспортлохдоо ургамлын хорио цээрийн дүрэм, журмыг зөрчиж Монгол Улсын иргэн 12 шуудай гурил хилээр гаргахыг завдсан болохыг илрүүлжээ. Ингэхдээ Монгол Улсын иргэн 12 шуудай /300 кг/ улаан буудайн гурилыг шаардлагатай бичиг баримтгүй хилээр гаргахыг завдсан талаар тус газраас мэдээллээ. Улмаар тус иргэнийг ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу протоколын дагуу Улаан буудайн гурилыг ургамал эрүүл ахуйн гэрчилгээ олгохоор ОХУ руу буцаажээ.