Английн бүжгийн клубт хутгатай этгээд халдлага үйлдэж хоёр хүүхэд амиа алдаж, есөн хүүхэд шархаджээ

Английн бүжгийн клубт хутгатай этгээд халдлага үйлдэж хоёр хүүхэд амиа алдаж, есөн хүүхэд шархаджээ

Ливерпүүл хотын ойролцоох бүжгийн клубт өнөөдөр /2024.07.30/ хутгатай этгээд халдлага үйлдэж үүний улмаас хоёр хүүхэд нас барж, есөн хүүхэд шархадсан талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, Английн хойд хэсэгт орших Ливерпүүл хотын ойролцоо орших Саутпортод байрлах хүүхдийн бүжгийн клубт халдлага гарсан талаар орон нутгийн цагдаа нар мэдэгдсэн байна. Энэ үеэр хоёр хүүхэд хутганы шархнаас болж нас барж, есөн хүүхэд хүнд шархадсан бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Цагдаа нарын мэдээлж буйгаар "тэд халдлагад өртсөн хүүхдүүдийг хамгаалахыг оролдсон” гэжээ. Харин тус халдлагыг Банкс хотод амьдардаг 17 настай хүү үйлдсэн болохыг тогтоож, түүнийг баривчилжээ.

Эх сурвалж: BBC