"Нарлаг" хорооллын айл өрхүүд усанд автаж, 5 хүн автомашин дээрээ гарч зогссон байсныг авран хамгаалжээ

"Нарлаг" хорооллын айл өрхүүд усанд автаж, 5 хүн автомашин дээрээ гарч зогссон байсныг авран хамгаалжээ

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны “Нарлаг” хороолол айл, өрхүүд борооны усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 18:02 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:19 цагт очиход “Нарлаг” хорооллын 14 дүгээр гудамжинд иргэн Т-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр усанд автаж, 5 хүн /2 том хүн, 3 хүүхэд/ автомашин дээрээ гарч зогссон байсныг 15 минут ажиллаж, аюулгүй газарт гаргажээ.