2020 оны хоёрдугаар сарын 8-нд Афганистан улсын зүүн хэсэгт орших Нангарахар мужид болсон байлдааны ажиллагааны үеэр АНУ-ын хоёр цэрэг амь үрэгдэж, зургаан хүн шархаджээ. Хамтарсан цэргийн ажиллагаанд оролцсон цэргүүдийн хооронд буудалцаан болж энэ үеэр АНУ-ын цэргүүдэд цохилт өгсөн байна
Энэ тухай "Бид одоо ч гэсэн мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна" гэж АНУ-ын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Кол Леггетт мэдэгдэлдээ дурджээ. Мөн Афганистаны Батлан хамгаалах яамны төлөөлөгчид АНУ-ын багтай хамтран уг хэргийг шалгаж байгаа гэж мэдэгджээ.
Харин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд амь үрэгдсэн хоёр цэрэгт хүндэтгэл үзүүлэхээр Делавэр дахь Довер нисэх хүчний баазад очжээ.