Хятад, Солонгосын цахим сүлжээнд тавигдсан нэгэн бичлэг олон нийтийг цожроож байна. Уг бичлэгт нэгэн эмэгтэй хөршүүдийнхээ хаалганы бариул рүү санаатайгаар найтаан орцны хонгилоор алхаж байгаа нь бичигджээ. Энэхүү бичлэгийг Ухань хотын орон сууцны ажилтан анх илрүүлсэн бөгөөд тус байранд коронавирусийн халдвар авсан 30 хүнийг тусгаарласан байна. Мөн 90 гаруй иргэнд халуурах шинж тэмдэг илэрч байгаа юм байна. Одоогоорцагдаа нар уг хэргийг шалгаж байна хэмээн орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ.
Би хохирвол чи бас хохирох ёстой гэж хүний байгалийн зан уу? эсвэл дарангуйлал(CCP), шудрага бус нийгэм хүнийг ийм болгодог юмуу?
— Lkhagvasuren.B (@lkhagvasrn) February 11, 2020
Уг хотхонд 30 гаруй хүнд онош тогтоогдож тусгаарлагдсан бсан. Энэ тоо цааш нэмэгдэх бололтой. Тус эмэгтэйд хэрэг үүсгэсэн шалгалтын ажил явагдаж бн. pic.twitter.com/QWUjB1BwG9