2024 оны “Япон сангийн нэрэмжит шагнал”-ын эзнээр Монголын япон хэлний багш нарын холбоо тодорчээ

2024 оны “Япон сангийн нэрэмжит шагнал”-ын эзнээр Монголын япон хэлний багш нарын холбоо тодорчээ

Япон сан /Japan Foundation/-гаас олгодог энэ оны “Япон сангийн нэрэмжит шагнал”-ыг "Монголын япон хэлний багш нарын холбоо" хүртэхээр болсон нь Монгол Улсаас анхны удаа тохиож байгаа юм.

Энэхүү шагналыг 1973 оноос хойш 51 дэх жилдээ олгож буй бөгөөд өнөөг хүртэл эрдэм шинжилгээ, соёл урлаг зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан Япон болон дэлхийн улс орнуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, цаашид амжилт гарган ажиллах хувь хүн, байгууллагыг шагнан урамшуулдаг байна. Уг шагнал гардуулах ёслол ирэх 10 дугаар сард Токио хотноо болно.