Наадмын талбай, Хүй 7 худаг чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ

Наадмын талбай, Хүй 7 худаг чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын Хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадам өнөөдөр улс орон даяар эхэлж буй. Наадмын өдрүүдэд зарим чиглэлд үнэгүй автобуснууд иргэдэд үйлчлэх хуваарь гарчээ. Тодруулбал, долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгсэл үйлчлэх юм байна.

Үйлчлэх цаг: 07.20-21.00

Үүнд:

  • БЭ:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”
  • БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”
  • БЭ:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”
  • БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”
  • БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг
  • Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”
  • Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”