Өчигдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан байна. Тус иргэн нь нэгдүгээр сарын 30 нд БНХАУ-ын Шилийн гол аймгаас гарч, Эрээн хотоор дамжин Замын-Үүд боомтоор Монголд орж ирсэн байдаг.
Тэгвэл тус иргэнээс шинэ төрлийн коронавирус илрээгүй, харин A хүрээний H3N2 вирус илэрсэн байна. Энэ тухай Өвөрхангай аймгийн засаг дарга н.Ганболд facebook хуудастаа “ХӨСҮТ-ээс шинжилгээний хариу гарсан тухай мэдээллийг дөнгөж сая ирүүллээ.Тусгаарлагдсан иргэнээс шинэ төрлийн коронавирусын халдвар илрээгүй байна. Шинжилгээний хариугаар тус иргэн А хүрээний H3N2 вирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ” гэж мэдэгджээ.