"Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжлүүлэн оролцох эсэхээ бодож байна" гэж New York Times мэдээлжээ

"Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжлүүлэн оролцох эсэхээ бодож байна" гэж New York Times мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хамтран ажиллагсдынхаа нэгэнд "тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд үргэлжлүүлэн оролцох эсэхээ бодож буй"-гаа хэлсэн гэж New York Times сонин мэдээлжээ.

Энэ нь Жо Байден өнгөрөгч пүрэв гараг /2024.06.27/-т Д.Трамптай хийсэн мэтгэлцээнд үнэлгээ муу авснаа сэргээж чадах эсэх талаар нухацтай бодож байгаагийн анхны шинж гэж тус хэвлэл тэмдэглэжээ. Мөн New York Times сонины мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч мэтгэлцээний дараа өөрийгөө хүнд байдалд байгаа гэдгээ ойлгосон бөгөөд "гол холбоотон болоод олон нийтэд" өөрийгөө ойрын өдрүүдэд зөв хүн гэдэгт итгүүлэхгүй бол нэр дэвших эрхээ авч чадахгүй гэж хэлсэн байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC