Дархан уул аймагт бага насны гурван хүүхэд харамсалтайгаар эндсэн хэрэг хоёр хоногийн өмнө /2020.02.05/ гарсан. Талийгаачдын ар гэрт олон хүн хандив өгөх хүсэлтээ илэрхийлсний дагуу дуучин Нара буюу М.Нарантуяа хандивын аянг өрнүүлсэн байна.
Хандивын дагуу нэг хоногийн дотор таван сая төгрөг цугларсан бөгөөд охидын аав Г.Чинбатын данс руу шилжүүлсэн талаар дуучин Нара өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Мөн Дархан Уул аймгийн иргэд нэгдэн охидын ар гэрт туслахаар “Нэг хүн 1000 төгрөг” хандивын аяныг өрнүүлж эхлээд байна.
Нарагийн дансанд 5,038,000₮ цугласан байсныг 3н хүүхдийн аав Г.Чинбатын
— Мөнхтөрийн Нарантуяа-Нара (@m_narantuya) February 7, 2020
Хаан Банк
5585536301
дансанд шилжүүллээ.
Шилжүүлэг хийж байх үед бас дахин халуун сэтгэлүүд нэмэгдэж 65,762₮ орсныг нэмж орох ₮ нийлүүлээд дахин шилжүүлнэ.
Одооноос аавынх нь дансруу шууд илгээгээрэй pic.twitter.com/g9V4HrPt49