Хятад, Оросын дунд хавчуулагдсан ардчилсан орон Монголын сонгогчид шинэ парламентаа сонгож байна гэж "PBS news" мэдээллээ

Хятад, Оросын дунд хавчуулагдсан ардчилсан орон Монголын сонгогчид шинэ парламентаа сонгож байна гэж "PBS news" мэдээллээ

Илүү том авторитар засаглалтай Хятад, Оросын дунд хавчуулагдсан, далайд гарцгүй ардчилсан орон Монголын сонгогчид баасан гарагт /2024.06.28/ шинэ парламентаа сонгож байна гэж PBS news агентлаг мэдээллээ.

Тус агентлаг Монгол Улсын сонгуулийн талаар, “Өргөтгөсөн парламентын 126 суудал бүхий сонгуулийн үр дүн эрсдэлтэй байна. Учир нь 2020 оны өмнөх сонгуулиас 50-иар илүү. Тэрхүү өрсөлдөөнд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Мөн эрх баригч нам давамгайлсан хэвээр байгаа мэт боловч бусад намууд сонгогчдын дургүйцлийг ашиглаж боломжтой болж магадгүй байна. Газарзүйн хувьд том боловч ердөө 3.4 сая хүн амтай, хүн ам сийрэг суурьшсан улс даяар 2198 санал авах байр байдаг. Сонгуулийн санал авах байрууд 22.00 цагт хаагдана. Ингэснээр Бямба гарагийн /2024.06.29/ өглөө урьдчилсан дүн гарах төлөвтэй байна" гэж мэдээллээ.