Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground-3 тэмцээн энэ сарын 8-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдана.
Нийт нэг сая ам.долларын шагналтын сантай тус тэмцээнд 16 хоёр хэсэгт хуваагдана өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс гурван баг Playoffs шатанд шалгарах юм. Түрүүлсэн баг 300 мянган ам.долларын шагнал авна. Манай улсаас "The MongolZ" болон "5star eSports" гэсэн хоёр баг оролцохоор болоод байна. "The MongolZ" дэлхийн чансааны оноогоор оролцох эрхээ авсан бол "5star eSports" баг сонгон шалгаруулалтаас гарч ирж буй.
Энэ сарын 8-ны 13:30 цагаас "The MongolZ" баг Бразилын "MIBR" багийн эсрэг Bo3 журмаар тоглох хуваарь гарчээ. Тэгвэл "5star eSports" баг тус өдрийн 11:00 цагаас Аргентины "9z Team" багийн эсрэг тоглоно. Хэсгийн шатанд хоёр хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ.