Гавьяат барилгачин М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, орон нутгийн барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат барилгачин Мятавын Могойторт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат барилгачин цолоор:

  • “Олно” ХХК-ийн техникийн менежер, Монгол Улсын зөвлөх инженер Равдангийн Дамбий,
  • “Мандал шилтгээн” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Тогооборын Базардар,
  • “Аркон” ХХК-ийн зөвлөх архитектор Сандагийн Тулга,
  • “ББСМО” ХХК-ийн зөвлөх архитектор, Монгол Улсын зөвлөх архитектор Цэрэлийн Мэндбаяр,
  • “Хурд групп” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Нятжавын Даваажав,
  • Нийслэлийн хяналт шалгалтын газрын ахмад ажилтан, “Тулга констракшн” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Ундрахын Ёндон,
  • “Нийслэл өргөө” ХК-ийн ерөнхий захирал, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үүсгэн байгуулагч Балхүүгийн Ганзориг,
  • “Эл Си Би” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ядамсүрэнгийн Дашдорж,
  • “Есөнталст-Оргил констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Дондогдоржийн Нямаа,
  • “Нью сувагт констракшн” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер Лхагвасүрэнгийн Болдсайхан,
  • “Голден лайт групп” ХХК-ийн захирал Сэнгэжавын Алтангэрэл,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Барилгын салбарын ахмад ажилтан Ишийн Батням,
  • “БТРБ” ХХК-ийн зөвлөх инженер Зундуйн Туул,
  • “Твинхаус констракшн” ХХК-ийн зөвлөх Түдэвийн Энхтуул,
  • “Баганат өргөө” ХХК-ийн Хангамжийн албаны дарга Одсэрийн Жаргалсайхан,

Алтан гадас одонгоор:

  • “Тэргүүн чансаа” ХХК-ийн сантехникийн слесарь Даваажавын Бямбацэрэн,
  • “ББСМО” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Бат-Очирын Сүнжидмаа,
  • “Хатанбаатар” ХХК-ийн ерөнхий инженер Борчулууны Чулуунцэцэг,
  • “Хөх Бүрдний Эх” ХХК-ийн захирал Нансалын Энхтайван,
  • “Монтед констракшн” ХХК-ийн цахилгааны инженер Ганбатын Баярцэцэг,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Балгансүрэнгийн Гандолгор,
  • “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Мөнхсаруулын Энхбаатар,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “БҮТИ” ХХК-ийн Материал хангамжийн албаны дарга Жагаагийн Бэхбат,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Баярсайханы Энхчимэг,
  • “Собт трейд” ХХК-ийн ерөнхий инженер Өлзийбаярын Мөнхбаяр,
  • Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, бүс нутаг суурьшлын хөгжлийн газрын дарга Жаргалсайханы Батболд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.