СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Харин Улаанбаатар орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, үүлшинэ. 

УИХ-ын сонгууль болж буй энэ өдөр ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороотой байх төлөвтэй байх тул гол, мөрнүүд үерийн өндөр эрсдэлтэй байгаа. Иймд иргэд баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.