Өчигдөр /2020.02.05/ ОХУ өөрийн иргэдээ Уханиас Ил-76 онгоцоор зөөвөрлөн эх орондоо аваачсан билээ. Гэтэл иргэдээ агаарын тээврийн бус цэргийнхэнд зориулсан хөлгөөр зөөвөрлөсөн бөгөөд тус онгоц нь ариун цэврийн өрөөгүй, халаалтгүй байжээ.
Бүтэн 12 цагийн турш бие засалгүй, халаалтгүй, хоол хүнсгүй зорчсон иргэд тун сэтгэл гонсгор байсан талаар орон нутгийн сайтууд мэдээлсэн байна.Тэднийг Улаан Үдэд -30 градуст дулаацуулах ямар ч хэрэгсэлгүй байлгасан талаар Марина гэх бүсгүй твитертээ жиргэжээ. Мөн тэдгээр иргэд ОХУ-ын Хятад дахь элчин сайдын яамнаас нислэгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүйд бухимдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж:Reaturs