Өмнөд Солонгос улсад амны хаалт, гар ариутгагч бодис нөөцөлж зохиомол хомсдол үүсгэсэн иргэнд шийтгэл оноох журам баталлаа. Тодруулбал энэ төрлийн бүтээгдэхүүн олноор хадгалсан, хураасан иргэнийг 50 сая вонн, эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих юм.
Энэхүү шийдвэрийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-аас дөрөвдүгээр сарын 30 хүртэл хүчин төгөлдөр байхаар тогтоожээ. Мөн 180 орчим байцаагчийг хянуулахаар томилсон байна.Одоогийн байдлаар тус улсад коронавирусын 23 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: NHKnews