Тайз, дэлгэцийн олон дүрд тоглож, тэр дундаа 1960-аад оны кино урлагт мөнхрөн үлдсэн Холливудын домогт жүжигчин Кирк Дуглас 103 насандаа таалал төгсжээ. 1916 онд Нью Йорк хотод төрсөн тэрээр Оскарын шагналт жүжигчин Майкл Дугласын аав байв.
Майкл мэдэгдэлдээ: "Тэр биднийг орхисон нь үнэхээр харамсалтай байна. Дэлхий ертөнцөд тэр домог, алтан үеийн жүжигчин байсан. Гэхдээ бидний хувьд тэр сайн аав байсан" " гэжээ.
Дуглас болон түүний эхнэр олон сая долларыг буяны үйлсэд хандивлаж, олон зуун сургуульд тоглоомын талбай барихад тусалж байсан бөгөөд тэдний баримталдаг философи нь: "Үхэхээсээ өмнө бусад хүмүүст ямар нэгэн зүйл хийхийг хичээ” байжээ.
Түүний нас барсан тухай мэдээ цацагдсаны дараа шүтэн бишрэгчид "Тэр бол алтан үеийн хамгийн сүүлчийн домог байсан”, “Бид түүнийг орхихгүй”, Холливудад гунигтай өдөр тохиолоо" хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
Эх сурвалж:BBC news