Япон-Монгол улс хоорондын агаарын тээврийн сүлжээ өргөжихөөр болжээ

Япон-Монгол улс хоорондын агаарын тээврийн сүлжээ өргөжихөөр болжээ

“Japan Airlines” болон МИАТ  ХК  хамтран 2020 оны гуравдугаар сарын 31-ээс код шэйр түншлэл буюу  Монгол, Японы хооронд олон улсын тээврийн хэрэгслийн сүлжээг өргөжүүлэхээр тохиролцсон гэрээ байгуулснаа өнөөдөр зарлав.

Энэхүү гэрээ нь Япон болон Монгол улсын хооронд хэд хэдэн чиглэлийн шууд нислэг санал болгож байгаа юм байна. Тухайлбал, Япон улсын хоёр том хот болох Токио-Нарита, Осака-Кансай хооронд нислэг санал болгож байна. Үүний зэрэгцээ МИАТ компани нь Наритагаас цааш олон улсын таван чиглэлээр тухайлбал Сингапур, Мельбурн, Хо Ши Мин, Ханой, Бусан зэрэг чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ гэсэн үг юм.

Энэ тухай МИАТ ХК-ийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Д.Баттөр: “Энэхүү зохицуулалтаар “Japan Airlines”-тай харилцаагаа хөгжүүлж, өргөжүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагааны ачаар бид үйлчлүүлэгчдээ аялалын сонголтоор хангахаас гадна илүү олон аялагчдыг Монгол орны байгальтай танилцаж амрах боломжийг олгох болно. МИАТ компани Япон Эйрлайнс компанитай хамтран ажиллах кодчилолыг өргөжүүлэх замаар Япон, Сингапур, Австралийн хэд хэдэн томоохон хотуудтай илүү нарийн, нэг цэгийн холболтыг санал болгож байна”гэжээ.

Харин “Japan Airlines”-ийн Ерөнхийлөгч Южи Акасака: Энэхүү түншлэл нь үйлчлүүлэгчдийг Япон, Монгол улсын нийслэл хооронд шууд нисэх аялал жуулчлалын тохиромжтой нөхцлөөр хангаж өгөх болно. Хоёр улсын хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахуйц амжилттай түншлэл болно гэдэгт итгэж байна” гэсэн юм.