Өнгөрсөн сарын 20-ын өдөр /2020.01.20/ Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөл дэх гэрээсээ нэгж авахаар гараад сураггүй алга болсон н.Наранмандах бүсгүй одоо болтол олдоогүй байна. Тэрээр өндөр настай ээж аавтайгаа амьдардаг бөгөөд тус өдөр 12:00 цагийн үед гэрээсээ гарсан ч эргэж ирээгүй юм. Цагдаа нар камерын бичлэг шүүхэд хамгийн сүүлд МУБИС-ийн орчмын камерт бичигдсэн талаар охины ээж мэдээлсэн. Охины ээж Х.Одгэрэл “Охин маань алга болоод 18 хонож байна. Цагдаагийн байгууллагаас тодорхой хариу өгөөгүй байгаа. Бид охиноо найдвар тээн хүлээсээр байна” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагаас “Эрэн сурвалжлах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.