УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар “The Star Sydney” казинод явж буй зураг олон нийтийн сүлжээгээр тархсан.
Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би 20 гаруй жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцсэн хүн. Сая Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирэх үеэрээ казино гэж юу байдгийг, манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэж сонирхохоор орж танилцсан” гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинод тоглож байгаа зураг өнөөдөр ил болоод байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан та казино тоглосон уу? pic.twitter.com/fZdQRXKaTV
— ZARIG.MN (@mn_zarig) January 22, 2020