Хонконгийн иргэний агаарын тээврийн “Cathy pacific” компани 27000 ажилчиндаа коронавирусаас сэргийлэн гурван долоо хоногийн цалингүй чөлөө өгөхөөр болжээ. Тус компаний Хятад руу хийдэг нислэгийн 90 хувь, олон улсын нийслэгийн 30 хувь нь коронавирусын улмаас зогссон бөгөөд санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа юм. Мөн өнгөрсөн жил Хонконгийн нисэх онгоцны буудал дээр болсон жагсаалаас болж олон зуун нислэгээ цуцалсан нь нөлөөлсөн ажээ.
Коронавирусын тархалтаас болж Хонконгийг зорих нислэгийн эрэлт багасан өмнөх жилээс арван хоёр дахин буурсан байна.
Эх сурвалж: BBC.com