Солонгосын нислэгээр ирсэн иргэдийн хариу сөрөг гарчээ

Солонгосын нислэгээр ирсэн иргэдийн хариу сөрөг гарчээ

Өчигдөр (2020.02.05) коронавирусын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн тул ХСҮТ-д тусгаарлагдсан. Гурван тохиолдлын нэг нь Дархан-уул аймагт илэрсэн бол хоёр тохиолдол нь БНСУ-аас өөр өөр нислэгээр ирсэн иргэд байсан юм. Эдгээр иргэний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд Монгол улсад одоогоор коронавирусын халдвар гараагүйг ЭМЯ-аас албан ёсоор мэдээллээ.

Мөн Орхон аймагт тусгаарлагдсан иргэнийг шинжилгээнд оруулсан бөгөөд хариу нь өнөөдөр гарах юм байна. Өнөөдрийн байдлаар ХСҮТ-д сэжигтэй долоон тохиолдол бүртгэгдэн тусгаарлагдсан бөгөөд маргааш хариу нь гарна гэдгийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдэгдлээ.

Шинэ корона вирусын халдвар өчигдөр 25 оронд бүртгэгдсэн байсан ч өнөөдөр Бельгид анхны тохиолдол илэрчээ. Вирусын тархалт тэлсээр байгаа тул ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байгаа. Тэгвэл манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирэх юм байна.

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө