Голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна гэж ЦУОШГ-аас анхаарууллаа

Голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна гэж ЦУОШГ-аас анхаарууллаа

Цаг агаарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Т.Баярхүү, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ.

Мэргэжилтэн О.Оюунчимэг “Өнгөрсөн шөнө Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар цаг агаарын аюултай байдал үзэгдсэн. Энэ байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58см, Сэлбэ гол Санзай орчимд 18см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15см дутуу байна. Цаг агаарын эрсдэлт төлөв цаашид нэмэгдэх  хандлагатай байна” гэж мэдээллээ.