Эхээсээ төөрч харангадсан байдалтай олдсон бугын элий хүнд дасаж, өдөрт 4-5 литр сүү уудаг болжээ

Эхээсээ төөрч харангадсан байдалтай олдсон бугын элий хүнд дасаж, өдөрт 4-5 литр сүү уудаг болжээ

Эхээсээ төөрсөн нялх элийг нутгийн иргэн олж, байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Хөгнө тарнын БЦГ-ын орчны бүсийн сум болох Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт эхээсээ төөрч хоцорсон 10 гаруй хоногтой бугын элийг харангадсан байдалтай байхад нь нутгийн иргэн олсныг тус хамгаалалтын захиргаа очиж авсан байна. Улмаар тус бугын элийг байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч бие даах чадвартай болтол нь асарч тэжээхээр болсон юм.

Тэгвэл Хөгнө тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид илийг байгальд дасгахаар бэлтгэж байгаа бөгөөд Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх уулын ард зусаж буй иргэн 68 настай Ж.Баатар харангассан нялх илийг олж, тэжээж тэнхрүүлэн Хөгнө тарнын байгалийн цогцолбор газарт хүлээлгэн өгчээ. Улмаар бугын элий хүнд дасаж, өдөрт 4-5 литр сүү уудаг болжээ.