Коби Брайнт болон түүнтэй хамт осолдсон найман иргэний цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Коби Брайнт болон түүнтэй хамт осолдсон найман иргэний цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Өнгөрсөн сарын 26-ны өдөр сагсан бөмбөгийн домогт од Коби Брайнт, охин Жианна болон долоон хүний хамтаар Калифорнийн Калабасаст нисдэг тэрэгний ослоор өөд болсон харамсалтай хэрэг гарсан билээ.  Талийгаачдын цогцсыг өчигдөр (2020.02.04) ар гэрт нь хүлээлгэж өгсөн талаар Лос Анжелесийн шүүх эмнэлгийн мэдээллийн цахим хуудас нийтэлсэн байна.

Тус онгоцонд Коби Брайантын хамтаар түүний охин Жианна Брайант болон Orange Coast коллежийн бейсболын багийн дасгалжуулагч Жон Алтобелли түүний эхнэр Кери, охин Алисса, Коби Брайантын сагсан бөмбөгийн багийн туслах дасгалжуулагч Кристина Маузер нар хамт байжээ. Тэдний охидууд болох Жианна, Алисса нар нэг багийн хамтрагчид байсан юм.

Ослын мөрдөн шалгалтын явцад нисдэг тэргийг хар хайрцгаар тоноглоогүй байсан бөгөөд нисгэгч дүрэм зөрчсөнөөс болж гарсан хэмээн тогтоогдоод байгаа билээ.

Эх сурвалж:CNN