Зарим голууд үерийн түвшинг 30 см орчим давжээ

Зарим голууд үерийн түвшинг 30 см орчим давжээ

Өнөөдөр буюу энэ сарын 18-ны байдлаар Хэрлэн голын эхээр, Хангай нурууны Буянт, Заг, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. 

Тодруулбал, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 30 см орчим давсан байна. Иймээс голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөлөө.