Түр зуурын бороо орсны улмаас үерт автсан 30-40 айлын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Түр зуурын бороо орсны улмаас үерт автсан 30-40 айлын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт багт  өнөөдөр /2024.06.17/ 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас 30-40 орчим айл үерийн усанд автсан дуудлага 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.