Өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ны өдөр Коронавирусын халдвар авсан хүний тоо 20622, нас барсан хүний тоо 426 байсан бол өнөөдөр халдвар авсан 24000, нас барсан 490 тохиолдол болж нэмэгдлээ. Дэгдэлт намжихгүй байгаа тул дэлхийн бусад улсууд өөрийн иргэнээ авсаар байна.
Өнөөдөр Шинэ Зеланд 193 иргэнээ халдварын голомт Уханиас авах бөгөөд үүнд өөрийн орны 98 иргэн, Австралийн 23, Их Британы найм, Нидерланд болон Узбекистаны тус тус нэг иргэн, Номхон далайн арлын улс орнуудын 47 иргэн багтжээ. Шинэ Зеландын нисэх онгоц нийслэл Ауклэндэд газардах бөгөөд Австрали улс өөрийн иргэдийг Индонезийн ойролцоо орших Кристмас аралруу тээвэрлэж 14 хоногийн хөл хорионд оруулах юм байна.
Хойд хөрш болох ОХУ өчигдөр иргэдээ авснаар өрнөдийн орнууд өөрийн иргэдээ авч дууслаа.
Их Британи улс Уханиас иргэдээ татаж Хятад улсын бусад хотуудад байгаа 30000 гаруй иргэнээ Хятадаас гарч явахыг нь анхааруулсан нь тархалтын дэгдэлт буурах болоогүйг илтгэж байна.
Эх сурвалж:TheGuardian.com