БТСУХ-ны дарга О.Баттулга өнөөдөр МҮОХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, 100 жилийн ойн медаль гардуулжээ

БТСУХ-ны дарга О.Баттулга өнөөдөр МҮОХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, 100 жилийн ойн медаль гардуулжээ

Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний үеэр Олимпын аварга Э.Бадар-Ууган нарт хүндэтгэл үзүүлээгүй, МҮОХ-ны мэндчилгээг уншаагүй "санаатай" орхигдуулсан алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр /2024.06.12/ Монголын үндэсний олимпын хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн медаль гардуулсан байна. 

Энэ үеэр олимпын наадамд өрсөлдөх шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө Монголын баг тамирчдын ёслолын хувцас хэрэглэлийн талаар болон “Mongolia house” төслийн ажлын явц, хамтарч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж ярилцсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.