“Air Canada” компанийн онгоц Мадрид хотод ослын буулт хийжээ

“Air Canada” компанийн онгоц Мадрид хотод ослын буулт хийжээ

128 зорчигч тээвэрлэж явсан Боинг 767-300 онгоц Даваа гарагийн үдээс хойш /орон нутгийн цагаар/ Канад-Торонто чиглэлд хөөрсөн даруйдаа "хөдөлгүүрт нь гэмтэл гарч яаралтай газарджээ. Испанийн Мадрид хотын Баражас нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар даваа гарагийн 19:15 цагт "ослын буулт хийсэн" гэж нисэх онгоцны буудлын оператор Аена твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

“Air Canada” компанийн мэдээлснээр онгоц хөдөлгүүрийн асуудал гарсны дараа Мадрид хотын дээгүүр дөрвөн цагийн турш "аюулгүй газардах арга зам хайн ниссэн" гэж мэдэгдсэн бөгөөд онгоц хөөрөх үед 10 дугуйны нэг нь хагарсан байна. Тус онгоц буухаасаа өмнө шатахуунаа шатааж байсан учраас гал сөнөөгчдийг аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байрлуулсан гэж бүс нутгийн засгийн газрын онцгой байдлын албаны твиттер хуудсаар мэдээлжээ.

"Боинг 767-300 онгоц нь нэг хөдөлгүүр дээр ажиллахаар бүтээгдсэн бөгөөд манай нисгэгчид энэ арга хэмжээнд бүрэн бэлтгэгдсэн. Гэсэн хэдий ч буух эрхээ авахын тулд онцгой байдал зарласан" гэж тус компаниас мэдэгджээ.

Энэ тухай “Маш аймшигтай ширүүн буулт, гэхдээ бид үүнийг хийсэн. Зурвас илгээн, залбирч байсан хүмүүст баярлалаа" гэж тус онгоцонд зорчиж явсан жиргээч Аарон жиргэж, онгоцонд нисэж байхдаа зураг байрлуулсан байв. Мөн Хотын нисэх онгоцны буудал руу явж байсан Испанийн Тээврийн сайд Хосе Луис Абалос твиттерээр дамжуулан нисгэгч ба багийн мэргэжилтнүүдэд баяр хүргэжээ.

Канадын хамгийн том тээврийн компани болох “Air Canada” мэдээлэхдээ “хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй бөгөөд үйлчлүүлэгчдийг зочид буудалаар хангаж, бусад нислэгүүдэд бүртгүүлсэн” гэжээ.