Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу хог, бууцаар дүүргэсэн бөмбөлгүүдийг хөөргөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, Хойд Солонгосоос хог хаягдлаар дүүргэсэн бөмбөлгийг хоёр дахь удаагаа Өмнөд Солонгосын газар нутаг руу хөөргөсөн. Ингэхдээ тэд хуванцар сав, гутал, бууц зэрэг хог хаягдлаар дүүргэсэн 260 орчим бөмбөлгийг хөөргөсөн гэж мэдэгдсэн БНСУ-ын хууль сахиулах газраас мэдэгдсэн юм.
Тэгвэл хоёр солонгосын бөмбөлгийн дайн үргэлжилж буй бөгөөд CNN агентлаг энэ сарын 6-ны өдөр /2024.06.06/, Хойд Солонгосын хог, бохир бүхий бөмбөлгүүдийн хариуд Өмнөд Солонгос USB зөөгч, К-поп дуу бичлэг, К-драм бүхий бөмбөлгүүдийг хойд хөрш рүүгээ илгээсэн талаар мэдээлэв.
Энэ талаар "Чөлөөт Хойд Солонгосын төлөө тэмцэгчид" (FFNK) идэвхтэн бүлэг, “Пүрэв гарагийн /2024.06.06/ өглөө үүрээр аварга том бөмбөлгүүдийг хөөрч байгаа нь харагдсан. тэдгээр бөмбөлгүүд янз бүрийн дүрс бичлэгүүдтэй, зарим нь алсаас харагдах аварга том зурагт хуудастай байсан. Харин бөмбөлөг доторх бусад зүйлс жижиг хуванцар савлагаатай байсан. Багц дотор Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг буруушаасан 200 мянган ухуулах хуудас, Өмнөд Солонгосын дууны клип, телевизийн нэвтрүүлгүүдийг багтаасан 5 мянган USB зөөгч, 2 мянган нэг долларын дэвсгэрт байсан” гэжээ
ВИДЕО: