Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж МАК-ийн эзэн Б.Нямтайширт өрөө төлж Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргуулав уу

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж МАК-ийн эзэн Б.Нямтайширт өрөө төлж Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргуулав уу

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ял сонссон тул нэр дэвшигчээр бүртгэхээс Сонгуулийн ерөнхий хороо татгалзсан.

Тодруулбал, Н.Номтойбаяр  “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн ч тэрбээр 2020 онд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж 5 жил 5 сар хорих ял оноосон. Улмаар Улсын дээд шүүх Н.Номтойбаярын хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм. 

Харин Сонгуулийн ерөнхий хорооны “Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан” шийдвэрийг эсэргүүцэж тэрбээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ба шүүх түүний нэхэмжлэлийг өнөөдөр /2024.06.06/ бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны сонгуульд “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын нэгдүгээр бичигдэн нэр дэвшихээр болоод байна.

Тэгвэл энэхүү үйл явдлыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж МАК /Монголын Алт/ ХХК-ийн эзэн Б.Нямтайширт өрөө төлж түүний хүү Н.Номтойбаярын талд шийдвэр гарахад нөлөөлөв үү гэж хардах зарим иргэд байна. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүл сүүлийн өдрүүдэд Захиргааны хэргийн шүүх дээр олон цагийг өнгөрөөсөн байж магадгүй байна. Энэ нь Ц.Элбэгдоржийн захиасыг уламжилсан уу гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Учир нь нийт 1.7 сая тонн зэс, 61 мянган тонн молибденийн нөөцтэй, Монголын 3 дахь том зэс, молибденийн орд болох “Цагаан суваргын орд” МАК компанид очих үед Ц.Элбэгдорж МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж, мөн АН засгийн эрх барьж байсан үе гэдэг. Тухайн үеийн Засгийн газар Цагаан суваргын 34 хувийг төр эзэмших хуулийн төслийг оруулж ирсэн ч УИХ-аас томилсон ажлын хэсэг төрөөс 350 сая ам.доллар гарган байж Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж дүгнэж, улмаар УИХ уг дүгнэлтийг үндэслэн МАК компанид 100 хувь эзэмшүүлсэн гэдэг. Энэхүү шийдвэрт тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөлөөлсөн байж магадгүй гэх хардлага ч байдаг. Харин саяхан “Үндэсний баялгийн сангийн тухай” хууль батлагдсанаар төр тус ордын 30 хувийг эзэмших эрх зүйн орчин бүрдээд байгаа юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө