Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж эхэлсэн.
Тэгвэл томуугийн өвчлөлийн тархалт эрсдэлийн үнэлгээгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр "Өндөр эрсдэлтэй" түвшинд байсан бол өнөөдрийн байдлаар "Дунд" түвшинд орж өвчлөлийн дарамт буурсан байна. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн уртасгасан цагаар ажиллаж байгааг багасгахаар болжээ. Гэхдээ томуугийн улирал дуусаагүй тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжээ алдалгүй, олон нийтийн газарт амны хаалтаа зүүж, урьдчилан сэргийлэхийг уриалж байна.