Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны /2025.12.15/ өдөр зуурдаар таалал төгссөн билээ.
Түүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Иргэн О.Осоржамаа нь осголтын байдалтай эмнэлгийн байгууллагад ирж, тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор түүний нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа нас барсан шалтгаан нь тодорхой болно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.