БНХАУ-д зорчсон гадны иргэдийг БНСУ нутагтаа нэвтүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

БНХАУ-д зорчсон гадны иргэдийг БНСУ нутагтаа нэвтүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

БНСУ-д өвчний тархалт нэмэгдэж байгаа учир тус улсын Засгийн газар энэ сарын 04-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон эсвэл оршин сууж байсан бүх гадаад иргэнийг тус улсын хилээр нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна тус улсын Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ. Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэр, хүүхдийн цэцэрлэг, халамжийн төв зэрэг олон нийтийн газар ажилладаг иргэд БНХАУ-д зорчоод ирсэн бол 14 хоногийн хугацаанд ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.