Алтай Таван Богд ууланд аялж явсан Монгол Италийн хамтарсан багийнхан цасанд дарагдсан ачаатай тэмээг аврах ажиллагаа явуулж, цаснаас гаргажээ.
ВИДЕО:
Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог. Монгол орны дээвэр хэмээгддэг Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уулс бөгөөд жилийн дөрвөн улиралд цас, мөстэй байдаг. Энэ уулс руу анх 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байгаа юм.
Санхуулахад, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын оргил руу автомашинаар гарахыг хориглох шийдвэрийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргасан. Тодруулбал, Их ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглосон. Улмаар эл шийдвэр өнөөдрөөс /2023.08.01/ хэрэгжиж эхэлсэн бөгөөд тодорхойгүй хугацаагаар хориглоод буй юм.
Учир нь дотоодын жуулчид Алтай Таван богд руу автомашинтайгаар уулын оргил өөд ихээр гарах болсноор орчны газрыг сүйтгэх болжээ. Иймээс дээрх арга хэмжээг авч буй аж. Иймээс аялагчид дээр нэр дурдсан бүсээс цааш мориор явж, Алтай таван богдын оргилд гарч болох нь.