Өчигдөр нийслэлийн зүүн, урд хэсгээр 23:00 цагийн орчмоос эхлэн бороо орж маргааш өдөртөө үргэлжилнэ гэж ЦУОШГазраас мэдээлж байна. Өчигдөр 21:20 цагийн байдлаар Улаанбаатар хотоос урд зүгт Төв аймгийн нутаг дэвсгэрээр бороо оржээ. Иймээс болзошгүй үер усны аюулаас сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
