Хаягдсан муур, нохойг хооллож, асарч тэднийг харж хамгаалах асрамжийн газрыг байгуулсан “Хөөрхөн зулзага” ТББ энэ удаа гаднын улс орныг зорихдоо тэжээвэр амьтадаа орхилгүй авч явж буй нэгэн залууг онцолж, түүний жишээг үлгэрлэн хэрэгжүүлэхийг уриалжээ.
Монголчууд муур, нохойг айлын эхнэр хүн жирэмсэн болох хүртэл эсвэл гадагшаа гарч амьдрах хүртэл хань болгож тэжээгээд хаях тохиолдол олон бий. Гэтэл монгол залуу н.Мэргэнсанаа жирэмсэн эхнэрийн хамт хилийн чанадад амьдрахаар болсон байна. Улмаар өөрсдийн тэжээдэг нохойнуудаа хүнд өгч, хаялгүй гаднын улс руу авч явах бүх ажлаа хөөцөлдөж, тэд хамтдаа амжилттай нүүжээ. Иймд тэжээвэр амьтан бол тоглоом биш хэмээн уриалж, амьтанд хайртай залуус эл түүхийг олон нийтийн сүлжээнд онцлон түгээгээд байна.