Булган аймгийн Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид малчдын олсон хоёр нялх бамбаруушыг тэжээн онд оруулсан ба Дондог, Дулам гэж нэрлэсэн байдаг.
Улмаар онд орсон Дондог, Дулам хоёрыг Хөвсгөлийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гуай өнгөрсөн гуравдугаар сард өөр дээрээ авч тэжээн, тун удахгүй Хөвсгөлийн хөвч тайгад тавих гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд одоо Borya, Pepe гэх нэртэй болжээ. Тэгвэл байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гуайн мэдээлж буйгаар хоёр бамбарууш хүч тэнхээгээ сайтар авсан тул их тайгад нь тавихад бэлэн болсон гэжээ. Мөн тэрбээр тавдугаар сарын сүүлээр, зургаадугаар сарын эхээр хоёр бамбаруушийг Хөвсгөлйн их тайгад тавихаар бэлтгэж байгаа тухайгаа манай ярилцлагын үеэр дурдаж байсан юм. Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
ВИДЕО: