Ухань дахь 31 оюутан эх орондоо ирлээ

Ухань дахь 31 оюутан эх орондоо ирлээ

Засгийн газрын хуралдаанаас шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс Ухань хотод байгаа оюунтуудаа эх оронд нь авчирах шийдвэр гарсаны дагуу “МИАТ” компани Ухань руу нисэх бэлтгэлээ хангаад байсан билээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрсөн.

Иймд Засгийн газрын үүрэг болгосны дагуу “МИАТ” ТӨХК-ийн онгоц 31 оюутнаа авч ирэхээр өчигдөр /2020.02.01/ 00.00 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Тэд иргэдээ аваад яг одоо Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах гэж байна. 

Иргэдийг хоолойгоор гаргахгүй шууд ариутгал хийгээд ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ шинжилгээ хийх юм. Үүний дараа автобусаар ХӨСҮТ-рүү хүргүүлнэ. Тэднийг тусгайлан бэлдсэн хаалгаар оруулж, тус, тусад нь нэг өрөөнд байлгана гэж ЭМ-ийн Б.Сарангэрэл хэлсэн билээ. Дашрамд дурдахад, БНХАУ-ын Ухань хотод манай улсын 33 иргэн байснаас хоёр нь ирэхгүй гэж мэдэгдсэн юм.