ТЭТГЭВЭР: Ирэх долоо хоногоос иргэдийн данс руу орно

ТЭТГЭВЭР: Ирэх долоо хоногоос иргэдийн данс руу орно

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталсан. Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотойгоор, зээл авах эрхийг нь хязгаарлаад байгаа билээ. Нэгдүгээр сарын тэтгэвэр олгохдоо зээл суутгасан. Харин хоёрдугаар сарын тэтгэвэр олгохдоо зээл суутгах уу гэдэг эргэлзээ үүсээд буй.

Өнөөдрөөс зарим иргэдийн тэтгэвэр орсон гэх мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Энэ дагуу ХНХЯ-наас тодруулахад, “Нэгдүгээр сарын тэтгэвэр бүрэн олгогдож дууссан. Хоёрдугаар сарын тэтгэвэр олгогдож эхлээгүй байна. Уг нь хоёрдугаар сарын 01-нд орох ёстой. Эл өдөр бямба гарагт таарч байгаа учир хоёрдугаар сарын 03-нд орно” гэсэн тайлбарыг өглөө.

Харин хоёр хоногийн өмнө ХНХ-ын  сайд С.Чинзориг саяхан мэдээлэл өгөхдөө, “Хоёрдугаар сарын гурванд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг олгох тухай юм. Учир нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Бонд хоёрдугаар сарын 3-нд тэтгэвэр олгоход хүрэлцэхгүй. Тиймээс хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийг нь суутгахгүй. Нэгдүгээр сарын нэгэнд тэтгэвэр олгохдоо зээл суутгасан. Ингэхдээ нэг сарын суутгасан зээлийг нэмж тооцно. Тийм учраас ахмадууд хоёрдугаар сарын тэтгэврээ бүрэн авна. Дээр нь нэгдүгээр сард суутгуулсан зээлээ буцаан авна" гэсэн тайлбарыг өгчээ.