Сүхбаатар аймгийн Гангын элсэнд сакура цэцэглэжээ

Сүхбаатар аймгийн Гангын элсэнд сакура цэцэглэжээ

Дарьганга сумын Олон мод гэх газар сакура цэцэглэлээ гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Олон мод гэх газар нь Гангын элсний урд хэсэгт байдаг бөгөөд эдгээр буйлс нь байгалийн аргаар ургаж, жилээс жилд тоо нь нэмэгдэж нахиа, мөчрөө тэлсээр байгаа юм. Монгол сакура нь ихэвчлэн уул толгодын хад чулуутай энгэр, судаг сайрын хажуу ёроол, хээрийн элс, түүний захаар тархан ургадаг байна.