Ухань хот дахь 31 иргэнийг авчрахыг БНХАУ-ын талаас зөвшөөрлөө

Ухань хот дахь 31 иргэнийг авчрахыг БНХАУ-ын талаас зөвшөөрлөө

Ухань хот дахь 33 иргэнээ авах хүсэлтийг Засгийн газраас БНХАУ-д гаргасан. 

 Тэгвэл уг хүсэлтийг БНХАУ хүлээн авсан байна.

Ухань хотод манай улсын 33 иргэн бий ч хоёр оюутан нь эх орондоо ирэхгүй гэдгээ албан бичгээр өгсөн талаар Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Харин 31 иргэн нь эх орондоо ирэх хүсэлтэй байгаа гэдэг. 

Гадаад харилцааны яам иргэдээ шилжүүлэн авахаар бэлтгэлээ хангаж, “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө