И.Раиси нисдэг тэргэний ослоор амиа алдсан тул Ираны ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сард хийхээр болжээ

И.Раиси нисдэг тэргэний ослоор амиа алдсан тул Ираны ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сард хийхээр болжээ

Өнгөрсөн ням гарагт Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси болон түүний төлөөлөгчид нисдэг тэрэгний ослоор нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Ираны эрх баригчид сонгуулийн үйл явцтай холбоотой цаг хугацааг судалсны эцэст зургаадугаар сарын 28-нд шинэ ерөнхийлөгчийг сонгохоор товложээ. Ингэхдээ нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагааг тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 3-ны хооронд, сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 12-27-ны хооронд явуулахаар шийдвэрлэсэн байна. Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Үндсэн хуулийн 131 дүгээр зүйлд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг 50 хоногийн хугацаанд хариуцах зөвлөлийг байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх тухай заасан байдаг.