Эрээн дэх монгол иргэд өнөөдөр ирнэ

Эрээн дэх монгол иргэд өнөөдөр ирнэ

Коронавирусийн халдварын улмаас БНХАУ дахь Монгол иргэд нутаг буцах хүсэлт тавьсан. Эрээн хотод цугларсан 200 гаруй монгол иргэнийг автобусаар авчирсан ч БНХАУ онцгой дэглэм тогтоосон учраас өчигдөр(1.30) автобуснуудыг хил нэвтрүүлээгүй. Харин удаа дараа хүсэлт тавьсны эцэст өнөөдөр таван автобусаар иргэдээ авна гэдгээ ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр Замын-Үүдийн автозамын боомтоор зөвхөн сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд болон барилгын материал тээвэрлэсэн албан ёсны зөвшөөрөлтэй жолооч нарыг нэвтрүүлж байгаа юм байна.

БНХАУ-аас нийт 56 улс иргэдээ авахаар хүсэлт илгээснээс өнөөдрийн байдлаар гурван улс иргэдээ авсан. Манай улс ч мөн Ухань хотод байгаа 31 иргэнээ авчрахаар БНХАУ-руу хүсэлт илгээсэн ч одоогоор нислэгийн зөвшөөрөл хүлээж байна.