Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ  сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 21-нд нутгийн зарим газраар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. Энэ сарын 22-ноос нутгийн хойд хэсгээр, энэ сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.